БИДНИЙ ТУХАЙ

"ЭРЧИМ ЭЛЕКТРИК" ХХК

2007 онд үүсгэн байгуулагдсан аж үйлдвэр, эрчим хүчний салбарт инженерингийн цогц үйлчилгээ үзүүлдэг, ажил мэргэжилдээ туршлагажсан чадварлаг инженерийн баг хамт олон хэрэглэгчид тохирсон оновчтой шийдлийг боловсруулж, чанартай гүйцэтгэлээр харилцагчийнхаа сэтгэл ханамжийг бий болгохыг зорин ажилладаг төслийн менежментийн компани юм.

Эрчим хүчний төслүүдээс гадна барилгын салбарт угсралтын ажил гүйцэтгэхийн зэрэгцээ уул уурхай, эрчим хүчний тоноглол сэлбэг хэрэгсэл, цахилгаан тоног төхөөрөмжийн дагалдах материалын үйлдвэрлэгч дэлхийн брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр дотоодын компаниудтай үр өгөөжтэй хамтран ажиллаж байна.

“Монгол улсын Улсын Их Хурал”-аас 2015 оны 6-р сарын 19-нд баталсан “Төрөөс эрчим хүчний талаар 2015-2030 онд баримтлах бодлого”-той стратегийн хөгжлийн чиглэлээ уялдуулан үйл ажиллагаагаа илүү сайжруулан, ухаалаг эрчим хүчний систем болон сэргээгдэх эрчим хүчний салбарт идэвхитэй зорилт тавин ажилладаг.

БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛС

ШУДАРГА, ЁС ЗҮЙТЭЙ байдлыг үйлдэл бүртээ баримталж ажиллана.

Мэдлэг, туршлага болон олон улсын жишиг стандартыг харилцагчиддаа хуваалцаж ХӨГЖЛИЙГ ТҮГЭЭНЭ. 

ОНОВЧТОЙ ШИЙДЛИЙГ БҮТЭЭНЭ.

Харилцагчийнхаа өмнө АМЛАСНАА БИЕЛҮҮЛНЭ.

Бидний бүтээгдэхүүн, үйлчилгээ болон шийдлүүд харилцагчийн ХӨГЖЛИЙГ УРТ ХУГАЦААНД дэмжинэ.