Цахилгаан эрчим хүч

Slide “Оюу Толгой” ХХК-д тогтмол цахилгаан эрчим хүчний бараа материал нийлүүлэх гэрээтэй ажиллаж байна. Бид Оюу Толгой компанийн 2016 оны “Үндэсний шилдэг ханган нийлүүлэгч”-ээр шалгарсан. Slide "УБТЗ ХНН" Дорноговь аймаг, Сайншанд сумын Эрчим хүч, ус хангамжийн 2-р ангийг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах зорилготой төсөл ба дэлхийн шилдэг KOHLER брендийн цахилгаан генератор нийлүүлж, угсрав. Slide “ДЦС 3” ТӨХК-ийн гэрэлтүүлгийг сүүлийн үеийн ЛЕД гэрэлтүүлгээр солих төслийг 2018-2020 онуудад амжилттай хэрэгжүүлсэн. Энэ нь станцын цахилгаан эрчим хүчний хэмнэлт, найдвартай ажиллагаа болон аюулгүй байдлыг нэмэгдүүлсэн өндөр ач холбогдол бүхий төсөл болсон юм. Slide “ЦДҮС” ТӨХК-ийн захиалгаар 220/110 кв-ын ИХБ-4 хуваарилах байгууламжинд 220 кВ-ын 12 ком хуурай салгуурыг шинээр суурилуулах ажлыг гүйцэтгэв. Slide Ус Сувгийн Удирдах Газрын дээд эх үүсвэрийн станцын гүний худгуудын 10кВ-ын цахилгаан дамжуулах 42км хуучин модон шонг буулгаж, шинээр бетон шонтой СИП утас татах шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэв. Slide “ДЦС 4” ТӨХК-ийн үйл ажиллагааг дээшлүүлэх MON P-10 төслийн хүрээнд “Ёокогава инженеринг Эйша” компанийн захиалгаар бүх төрлийн кабель, кабелийн суурь, түүний дагалдах хэрэгслийг нийлүүлэв. Slide Төв аймгийн Зуунмод хотын гэрэлгүй гудамжуудад нийт 900 ширхэг гэрэлтүүлгийн шонг угсарч суурилуулан нэгдсэн системд холбосон. Slide “ДЦС 3” ТӨХК-ийн Зуун №9-ийн Утаа сорогч, Үлээх салхилуурыг инвертерийн системд шилжүүлэх төслийн ажлыг хийж гүйцэтгэв.